УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, ҮНЭЛЭХ, ЭРЭМБЭЛЭХ, СОНГОХОД АШИГЛАХ БАГЦ АРГАЧЛАЛ, ГАРЫН АВЛАГЫГ АШИГЛАХ ЦУВРАЛ СУРГАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ


4 долоо хонгийн өмнө


 

Үндэсний хөгжлийн газар нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр яам, агентлаг, аймаг, нийслэлийн албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх чиг үүргийнхээ хүрээнд “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төслийг боловсруулах, үнэлэх, эрэмбэлэх, сонгоход ашиглах багц аргачлал, гарын авлага”-ыг ашиглах цуврал сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эхний сургалтаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа байгууллагын албан хаагчдад “Хөрөнгө оруулалтын төслийг үнэлэх, эрэмбэлэх нь” сэдвээр 2020 оны 9-р сарын 23-ны өдөр ЖАЙКА-ийн “Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын төлөвлөгөө боловсруулах чадавхи бэхжүүлэх төсөл”-ийн багтай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтаар  “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох аргачлал”-ын үндсэн зарчим, арга зүй, холбогдох үнэлгээний маягтыг практик дээр хэрхэн ашиглах талаар арга зүйн зөвлөгөө өгөв.                 RT9eQk1Mo8tYq1J.jpg                                       Ei55Cbe9hpgMEMr.jpg