ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


7 сарын өмнө


Үндэсний хөгжлийн газар нь “Концессын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах журмуудын төсөл боловсруулах” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь концессын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг судлах, шийдвэрлэх хувилбарыг боловсруулах, Олон улсын шилдэг туршлагад тулгуурлан хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төслийн уралдаант шалгаруулалтыг оновчтой, зөв зохион байгуулах, төслийг хөгжүүлж, амжилттай хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, судалгаа хийх, энэхүү ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, санхүүгийн хувьд биеэ даасан хараат бус хөгжлийн төв болон сан үүсгэх хууль эрх зүйн орчныг бий болгох. Дагалдах концесс олгох уралдаант шалгаруулалтын журам, санал үнэлэх журам, шууд гэрээ байгуулах журам, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих журмуудыг хуулийн төсөлтэй уялдуулан боловсронгуй болгоход чиглэгдэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  1. Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;
  2. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Байгууллагын танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл;
  4. Хуулийн 14.1-д заасан нөхцлүүд үүсээгүй тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
  5. Татварын болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт;
  6. Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
  7. Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн нэгээс доошгүй тодорхойлолт (ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн эсэх);
  8. Зөвлөх үйлчилгээний багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, түүний хавсралт болон гэрчилгээний хуулбар;

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 17:30 цагаас өмнө http://nda.gov.mn болон доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ  www.tender.gov.mn  хаягаар 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11:00 цагаас өмнө цахимаар ирүүлнэ үү.

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн үндэстний гудамж 5/1 
Засгийн газрын II байр

(Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамханд,

өрөөний дугаар: 204, утас: 261734)