ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН БОЛОМЖ - СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН


3 долоо хонгийн өмнө


Үндэсний хөгжлийн газрын урилгаар Япон улсаас холбогдох салбарын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж Монгол малын сүү, сүүн бүтээгдэхүүнийг судлах, шинжилгээ хийх, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах зорилгоор Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд Монгол, Японы төлөөллүүд уулзаж илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.               .XDJkdlG7tyjJgQx.jpg

Уг уулзалтад Монголын талаас Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан тэргүүтэй салбарын мэргэжилтэн, судлаачид, Япон улсаас Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн дэд дарга Харухико Андо, Haselab компанийн ерөнхийлөгч Кеничи Хашимото, Гүйцэтгэх захирал Сэиичи Кошимизу болон бусад төлөөлөгчид оролцлоо.                              nCsdt3uuB5E9yzh.jpgҮндэсний хөгжлийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ:

Монгол улс малынхаа сүүний зургаан хувийг ашигладаг. Цаана нь 500 дахин ашиглах нөөц бололцоо байна. Энэ  боломжоо ашиглан Япон улстай түншлэх, малынхаа сүүг эргэлтэнд оруулах, үйлдвэр цех бий болгох улмаар бүс нутгийн малчдаа дэмжих саналтай байна.

Хүний биеийн дархлааг сайжруулдаг ашигтай хүнс бол сүүн хүчлийн бактер. Өөрөөр хэлбэл, Монгол малын сүүнд маш олон төрлийн ашигтай бактер байдаг гэсэн үг. Ялангуяа сарлаг, ямаа, ингэний сүү болон айрганд сүүн хүчлийн бактер ихээр агуулагддаг гэдгийг Японы эрдэмтэн, судлаачид тогтоожээ.                                                                      E6kMyDYLlcfQTx4.jpg

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орон нутгийн эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд Япон улстай хамтран Монгол малын сүүг боловсруулж, үйлдвэр, цех байгуулах, улмаар дэвшилтэд технологи ашиглан Монгол брэндийг дэлхийд гаргах боломжтой. Ингэснээр хөдөө орон нутагт ажлын байр бий болж, малчдын ашиг орлого, үйлдвэрлэл нэмэгдэх юм. Бид энэ талаар холбогдох яаманд хүсэлт хүргүүлж, салбарын хүмүүстэй уулзаж, хэлэлцэхээр тохирсон. Японы хөрөнгө оруулагчдын саналыг хүлээж авна гэдэгт найдаж байна.

Haselab компаний Ерөнхийлөгч Кеничи Хашимото

Ерөнхийлөгч Кеничи Хашимото Киотогийн Кайсеки хоолны мэргэшсэн арга техник чадвараараа Японд төдийгүй дэлхий даяар танигдсан нэгэн. 2005 онд Confrerie des Chevaliers du Tastevin-ийн гишүүнээр элссэн бөгөөд Suntory Whisky-ний нөлөө бүхий эрхэм юм.

Тэрээр хэлэхдээ Япончууд хүний бие, сэтгэл нэгдэж байж эрүүл саруул байдаг гэж үздэг. Хоол хүнс амттай байвал сэтгэл ханамжтай байна. Ингэснээр хоол хүнс хүний биед сайнаар нөлөөлнө. Япон судлаачдын судалснаар Монгол Улсын сүүн хүчлийн бактер дэлхийд 1-т орох өндөр боломжтой.

Амт гэдэг ойлголтод:

·         Бодит амт

·         Мэдээлэл

·         Мэдрэхүй

·         Ховор нандин зүйл гэсэн дөрвөн хүчин зүйл ордог. Энэ дөрвөөс гадна мэдээж тухайн хүнсийг хийсэн хүний сэтгэл, ур чадвар мөн хамаарна. Малаа хайрлаж өсгөсөн малчны сүү илүү амт, шимттэй байна.


Тиймээс бид Монгол малын сүү, сүүн бүтээгдэхүүнийг Японы өндөр технологиор боловсруулан дэлхийн зах зээлд гаргах хүсэлтэй байна. Сүүнээс гадна айраг, бяслаг байна. Айраг, бяслаг амттай байгаа гол нууц нь сүүн хүчлийн бактер юм.                                  F6mzZJyR5HRBRQU.JPG

Үүнээс гадна бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд маш сайн. Эдгээрийг ашиглаж бид дээд зэрэглэлийн виски гаргахыг зорьж байгаа юм. Үүнд танай улс хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж онцлон хэлсэн юм.