“Invest in Mongolia, Shanghai 2019” хөрөнгө оруулалтын форумд урьж байна


2 сарын өмнө


Монгол Улс болон БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд энэ жилийг хоёр орны төр засгаас онцгой анхааран бизнес, эдийн засаг, соёл урлагийн тодорхой арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулсаар байна.

Үндэсний хөгжлийн газар нь БНХАУ-ын Шанхай хотын Захиргаа болон Монгол Улс дах Монгол Шанхайн бизнес эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 2019 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд “Invest in Mongolia, Shanghai 2019” хөрөнгө оруулалтын форумыг БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулах гэж байна.

Иймд тус арга хэмжээнд БНХАУ-ын талтай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгууллага, ААН-үүдийг тус арга хэмжээнд оролцохыг урьж байна. Арга хэмжээнд оролцохыг хүсэгчид 2019 оны 9 дүгээр сарын 30-ы дотор Үндэсний хөгжлийн газарт бүртгүүлнэ үү.

Бүртгэлийн хуудас татаж авах

Жич: БНХАУ-ын талаас оролцох аж ахуйн нэгжүүд нь Bank of China-гийн гадаад улс орон руу хөрөнгө оруулалт хийх шаардлагыг хангасан компаниуд байх тул Монгол Улсаас оролцох компаниуд хөрөнгө оруулалт татах /шаардлагатай/ тодорхой төсөлтэй байхыг анхаарна уу.

Бүртгэлийн дэлгэрэнгүйг 264174, 88008161 утсаар лавлана уу.