ХӨГЖЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛСАН ҮЕ ҮЕИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


2 сарын өмнө


  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хөгжлийн бодлого боловсруулсан үе үеийн ажлын хэсгийнхэнтэй уулзалт, хэлэлцүүлгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.
  Уулзалт, хэлэлцүүлгийг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга М.Баярмагнай Ерөнхий сайдын 2019 оны 52-р захирамжаар байгуулагдсан урт хугацааны бодлого, түүнийг дунд хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн явц болон бодлогын зорилго, зорилт, аргазүй аргачлалын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

869JBRPjWswfS3n.JPG

Уулзалт, хэлэлцүүлэгт үндэсний хэмжээний бодлого боловсруулсан үе үеийн ажлын хэсгийн ахлагч, гишүүд болох 40 орчим эрдэмтэд судлаачид оролцлоо.

8Yz6pRrsoqcST8l.JPG

Манай улс 2004 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, 2008 онд Мянганы сорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, 2016 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-г боловсруулан баталсан байдаг.

Уг уулзалт, хэлэлцүүлэгт Мянганы хөгжлийн сорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Р.Батмэнд, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Т.Энэбиш, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-г боловсруулсан ажлын хэсгийн гишүүн Б.Хулдорж нар оролцож тухайн үеийн үндэсний хэмжээний бодлого боловсруулах болсон шалтгаан, үзэл баримтлал, зорилго зорилт, боловсруулсан аргазүй аргачлал, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулж, харилцан санал солилцов.

Илтгэл танилцуулагдаж буй байдал: 

Үндэсний хөгжлийн газрын Аргазүйн зөвлөлийн гишүүн Т.Энэбиш

fJAHGMNzvVH1voE.JPG

Мянганы сорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого  боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Р.Батмэнд

PurTRWNi0tp9c4w.JPG

ҮХГ-ын Салбар хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр

hjxXUln7iDyQfdG.JPG

 Мөн Үндэсний хөгжлийн газраас Эдийн засгийг бүсчилэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд 17 судалгаа хийж, бодлогын төсөл боловсруулан 21 аймагт болон үндэсний хэмжээнд  хэлэлцүүлэг зохион байгуулж 2019 онд багтаан боловсруулж дуусгахаар ажиллаж байгаагаа танилцуулав.

 /Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засгийн хөгжлийн судалгааны төвийн Захирал, Aкадемич, ШУДоктор, Профессор, Гавьяат эдийн засагч А. Бакей/

u0UFxCgRZM1ER4X.JPG

Тэрээр хэлэхдээ Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг олон бий. Гагцхүү баримт бичгийн судалгаа нь ямар байна, хэрэгжилт нь ямар байна гэдэг нь чухал юм. Миний хувьд  1998 онд батлагдсан тогтвортой хөгжлийн бодлогууд, 2008 онд батлагдсан бодлогууд, 2016 онд батлагдсан 2030 гэх мэтчилэн гар бие оролцсон гэдгээ илэрхийлсэн юм. Цаашид хөгжлийн баримт бичгийн хяналт, хэрэгжилтэд дээр анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.

Ажлын хэсэгт оролцон ажиллаж байсан гишүүдээс тухайн үеийн үндэсний хөгжлийн бодлогын хэрэгжилт, биелэгдээгүй шалтгаан, цаашид урт хугацааны бодлого төлөвлөхөд анхаарах асуудлаар чөлөөтэй ярилцаж 25 жилийн бодлого боловсруулах ажлын хэсгийнхэнд үнэтэй санал зөвлөмж өгч туршлагаасаа хуваалцлаа.

azRg94z4BoX1nz9.jpg