Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа


3 сарын өмнө


Үндэсний хөгжлийн газар нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдаж буй “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа.  

uTqSAwnarFZuhf3.JPG

tKHDjXd7Jl7SNdV.JPG

Тус арга хэмжээд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Германы олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн Засаглал хариуцсан ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ, ЖАЙКА-ийн Төслийн багийн зөвлөх Кавамура, Аймгийн засаг дарга Д.Батсайхан, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Балхярваа болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ажилтан, албан хаагчид оролцсон.

Үндэсний хөгжлийн газраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах арга зүй, аргачлал, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бодлогын судалгааны үр дүнг танилцуулж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хэлэлцүүлэг 2  салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн зүгээс дараах саналыг дэвшүүлсэн.

akb5hreGKaikItT.JPG

Эхний хуралдаанаар:

  • Завхан аймаг нь экологийн цэвэр нөхцөл байдал, мал амьтны гоц халдварт өвчингүй бүс нутгийн онцлогтоо тулгуурлан мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүс болон хөгжих;

  • Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлт улирлын болон малчдын орлогын  байдлаас шалтгаалж тогтворгүй байгааг тогтвортой хангалт, нийлүүлэлтийг бий болгох тогтолцоог бүрдүүлэх;

  • Завхан аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын баримт бичгийн үр дүнтэй уялдуулан боловсруулах;

  • Завхан аймгийн 15 суманд махан бүтээгдэхүүний жижиг цех байгуулж махны шүүсийг дотор нь хадгалах технологийг нэвтрүүлэх зэрэг саналыг дэвшүүллээ.

Хоёрдугаар хуралдаанаар:

  • Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх, нүүдэлчин аялал жуулчлал брэндийг бий болгох;

  • Завхан аймаг аялал жуулчлалын 9 гайхамшигт тулгуурласан 4 гол маршрутыг бий болгож байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх;

  • Хар нуур орчмын аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх;

  • Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх;

  • Отгонтэнгэр орчмын халуун рашаанд түшиглэсэн эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх;

  • Богд очирваанийг түшиглэсэн шашин мөргөлийн аялал жуулчлал, загасчлал, экстеримм аялал жуулчлалыг хөгжүүлэх;

  • Завхан аймгийн Тэс сумын Арцсуурийн боомтыг хэвтээ тэнхлэгийн авто замтай холбох мөн төмөр замтай холбох;

  • Завхан аймгийг газар тариалан хөгжүүлэх нөөц боломжтой энэ чиглэлээр хөгжүүлэх;

  • Уул уурхайгаас татгалзан цаашдын хөгжлийн чиг хандлагаа өөр чиглэлээр тодорхойлох зэрэг саналуудыг дэвшүүллээ.

Tqisr8xtzr1tDUF.JPG

oxwlYcvJr44ioWP.JPG

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэгт Завхан аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, бүх сумын Засаг дарга нар, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод болон орон нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн 110 гаруй төлөөлөгч оролцлоо.