Зөвлөх үйлчилгээний тухай зарлал


4 сарын өмнө


1.      Үндэсний хөгжлийн газар нь “Бүсчилсэн хөгжлийн бодлогын төсөл”-ийг боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Бүсчилсэн хөгжлийн бодлогын төсөл”-ийг боловсруулах ажил болно.

2.      Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

  • Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

  • Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

  • Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгөөс багагүй байх;

  • Татварын байгууллагад өр төлбөргүй болохыг нотолсон тодорхойлолт /татварын цахим системээс авсан байж болно/;

  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр ижил төстэй ажил гүйцэтгэж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай байх ба нотлох баримт ирүүлэх;

3.      Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (голлох мэргэжилтнүүдийн/эдийн засагч, математик загварчлал, хуульч, хот байгуулалтын архитектор, газар зохион байгуулалт, газарзүйн мэдээллийн систем/ ижил төрлийн ажил гүйцэтгэсэн туршлага, намтар, мэргэжлийн ур чадвар, дипломын хуулбар)-ыг ирүүлнэ.

4.      Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

5.      Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цагийн дотор цаасаар ирүүлнэ үү. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, Үндэсний хөгжлийн газрын 203 тоот, Cалбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнхсайхан, утас: 51-261540