"Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл"-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга


7 сарын өмнө


Огноо: 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр

Уралдаант шалгаруулалтын нэр: “Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”

Уралдаант шалгаруулалтын дугаар: ҮХГ2013/317-44

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ийн 44 дэх хэсэгт “Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг “концессын “зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрлөөр хэрэгжүүлж, концесс эзэмшигчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор тусгасан.

Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах төрлөөр хэрэгжих “Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.

Тус төслийн хүрээнд концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Улаанбаатар хотод хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх барилга байгууламжийг барих бөгөөд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа концессын гэрээний хугацаанд хог хаягдал боловсруулсны хураамж болон нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний орлогоор нөхөж, гэрээний хугацаанд үйлдвэрийг ашиглаж, эзэмшинэ.

Концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хуулийн дагуу урьдчилсан болон уралдаант гэсэн 2 үе шаттай зохион байгуулна.

Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналуудыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангасан 3 хүртэлх оролцох санал гаргагчийг дараагийн үе шат болох уралдаант шалгаруулалтад оруулна.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх барилга байгууламж барих техник, технологийн чадвар, туршлагатай, Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх барилга байгууламжийн ажлыг санхүүжүүлэх, концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага, нөхцөлийн дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон засвар, үйлчилгээг гүйцэтгэх чадвартай байна.

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу төсөлд оролцох албан хүсэлтийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ болох 1 000 000 /нэг сая/ төгрөгийг бэлэн бусаар холбогдох данс /Банк: Төрийн сан, Хүлээн авагч: Үндэсний хөгжлийн газар, Данс: 100900008053/-нд тушаасан баримтын хамт ирүүлсэн этгээдэд олгоно.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна.

Уралдаант шалгаруулалтад оролцогч нь шалгаруулалтад тэнцэн концессын гэрээ байгуулах эрх авсан тохиолдолд тус концессын төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулах шаардлагатай.

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд оролцох албан хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.

Засгийн газрын тохируулагч агентлаг

Үндэсний хөгжлийн газар,

Засгийн газрын II байр,

Төр, хувийн хэвшлийн

түншлэлийн хэлтэс, 206 тоот.

Утас: 264926

Факс: 263333