Үндэсний хөгжлийн газар 21 аймагтай 2019 онд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа


7 сарын өмнө


Үндэсний хөгжлийн газар нь 21 аймагтай 2019 онд дараах чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Үүнд:

1.         Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах;

2.         “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах;

3.         “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан”-г эрхлэн хөтлөх;

4.         “Орон нутгийн хөгжлийн индекс” шинэчлэн тооцох;

5.         “Аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн сан”-г хөгжүүлэх;

6.         Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

7.         Хөгжлийн бодлого төлөвлөлт болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт-үнэлгээ хийх чиглэлээр хурал, зөвлөгөөн, сургалтыг хамтран зохион байгуулах;

8.         Салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарыг чадавхижуулах зэрэг болно.

Үндэсний хөгжлийн газраас 2019 онд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд холбогдох төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

0GeLoXkpToOozHp.jpg2uvj9ajpprauRSM.jpgKLXkYoDfCIipJvR.jpgvMfr0rJkqTzlpPH.jpgMSgTO5YWIOaitT1.jpge0nHWm2saD0KHqa.jpg8xqvFhu2ltBtsH8.jpgCllQIr2MFg8PmFY.jpgzLgbUnXc1pR5bO6.jpg26cNLOITvHt7GQs.jpgliaRY8A1yQxHw8q.jpgQaK0EMPjT0RlgfS.jpgUs0AvEAMriWIPEI.jpglxZCgSmt9eH7alR.jpgP7jgTudqilokqEL.jpgFWxdrType0ilPxy.jpghfZsTs77ZlDoXwU.jpgqpkjcJwpUBQdMOx.jpgrqmaUQZ3E4DN3G2.jpgWcC7Xm9mG9TZGeG.jpg