Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа


7 сарын өмнө


Үндэсний хөгжлийн газар нь “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлын хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг  2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

slpNKo7NDE1M7O4.JPG

            Тус хэлэлцүүлгээр “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн 17 салбарын бодлогын судалгааны ажлын үр дүнг танилцуулж холбогдох яамдын төлөөлөл, 21 аймгийн Засаг дарга нар болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөлтэй харилцан санал солилцов.

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг боловсруулах ажлыг Үндэсний хөгжлийн газар холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулж, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 2019 оны 12 дугаар сард  батлуулахаар ажиллаж байна.

Ai8CIgLRXf8fop0.JPG

Энэ ажлын хүрээнд Монгол Улсад ашиглах боломжтой бүс нутгийн төлөвлөлтийн загварын хувилбарыг судалж тодорхойлох, бодлогын судалгаа, сэдэвчилсэн судалгаа хийх, хэлэлцүүлэг, хурал, зөвлөгөөн зохион байгуулах зэрэг өргөн хүрээний ихээхэн ажлуудыг төлөвлөсөн байна.

PSBdJSH1UKdkhDm.JPG

“Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-д ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, холбогдох яамдын төлөөлөл, 21 аймгийн Засаг дарга нар болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчид, эрдэмтэн судлаач, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 150 гаруй төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцсон юм.

t7iMeqMxT0rCCN3.JPG

           Холбоо барих: Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Мөнхсайхан утас: 99078156, майл хаяг: munkhsaikhan.d@nda.gov.mn