Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа


3 сарын өмнө / 2018-12-12 00:00:00 /


Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулах ажлын хүрээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (JETRO)-ын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, Хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцов.

undefined

undefined

Тус төв нь хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгөх, бүртгэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, гадаадын хөрөнгө оруулагчдад туслалцаа дэмжлэг үзүүлэх, тодорхой хугацаанд ажлын байраар хангах г.м. үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ҮХГ-ын дэргэд байгуулахаар ажиллаж буй Нэг цэгийн үйлчилгээний төвийн концепцтэй үялдаж байв.

undefined

undefined

Түүнчлэн Жетрогийн Газарзүйн эдийн засгийн судалгааны группын дарга Кумагайтай уулзалт хийж, тус группээс хийсэн Монгол Улсын Эдийн засгийн коридорын судалгаатай танилцаж, цаашид хамтран ажиллахаар тохиролцов.

undefined