Үндэсний хөгжлийн газар БНСУ-ын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (КОТРА)-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2018-11-12 21:59:00

Монгол Улсын Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн (КОТРА) Ерөнхийлөгч Kwon Pyung-oh  нар хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, найрсаг харилцааг өргөжүүлэх чиглэлээр харилцан хамтран ажиллах үүднээс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг нь тус улсын гадаад худалдаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд дэлхийд худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр дээгүүр байр эзэлдэг, шилдэг бодлого, туршлага, үйл ажиллагаа бүхий БНСУ-ын засгийн газрын байгууллага билээ.

Тус санамж бичгийг байгуулсанаар хоёр байгууллага хөрөнгө оруулалтыг дэмжих, хөнгөвчлөх, хөрөнгө оруулагчдад үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын талаарх мэдээллийг харилцан солилцож, хоёр улсын хоорондын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх өндөр ач холбогдолтой билээ. Цаашилбал, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжин тэлж, шинэ шатанд хүрэх анхны томоохон алхам боллоо.

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.