2 жилийн өмнө
ҮХГ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: хотын Нэксус” төсөлтэй бодлогын уялдаа холбоог хангах, циркуляр эдийн засгийн загвартай уялдуулсан нөөцийн цогц менежментийн арга зүйг нутагшуулан ашиглах чиглэлээр 2018 оны 07 сарын 03-ны өдөр Санамж бичиг байгуулсан.
ҮХГ, НҮБХХ-тэй хамтран “Монгол Улсад Тогвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх нь” төслийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Харилцан тохиролцсон захидал байгуулснаар хэрэгжүүлсэн. Тус төслийн эхний арга хэмжээ буюу ДТХЗ, МУТХҮБ-2030-ийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах арга хэмжээний хүрээнд авч ажиллуулах зөвлөх баг зөвлөх үйлчилгээ 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болно.
ҮХГ, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсад Тогвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төслийг 2018 оны 06 дугаар сарын 07 -ны өдөр Харилцан тохиролцсон захидал байгуулан хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжил шинэтгэлийн хороотой хамтран ажиллах санамж бичиг
Үндэсний хөгжлийн газар болон Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
Үндэсний хөгжлийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
Үндэсний хөгжлийн газар болон Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг