"Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах чадавхи бэхжүүлэх" төсөл 2019 оны 2 дугаар сараас хэрэгжиж эхлэнэ

2018-10-05 21:41:00

Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-тай хамтран “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, чадавхи бэхжүүлэх" техник туслалцааны төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.

Төслийн зорилго нь Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хөгжлийн бодлого төлөвлөлт болон санхүүгийн эх үүсвэртэй уялдуулан боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт хийх тогтолцоо бий болгох, хүний нөөцийг бэхжүүлэх юм.

undefined

Гэрээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг(JICA)-ийн Аж үйлдвэрийн хөгжил, төрийн бодлогын газрын Засаглалын салбарыг хариуцсан орлогч дарга К.Юичиро нар гарын үсэг зурлаа.

Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд:

  • ҮХГ, СЯ-ны УХОХ-ыг боловсруулах чиг үүргийг тодорхой болгох

  • УХОХ-т тусгах салбарын яамд, агентлаг, аймаг, орон нутгаас ирүүлсэн төслийн жагсаалтыг гаргах

  • Төсөл хөтөлбөрийг үнэлж санхүүжилтийг батлах механизмыг бий болгох

  • УХОХ-ийг боловсруулах, мониторинг хийх аргачлалыг боловсруулах

  • УХОХ-т тусгах төслүүдийг шалгах, эрэмбэлэх, батлах аргачлалыг боловсруулах

  • Сургалтын материал, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах зэрэг ажлууд тусгагдсан байна.

Уг төсөл 4 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд 2019 оны 2 дугаар сараас эхлээд 2023 он хүртэл хэрэгжих юм.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.