“Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт үргэлжилж байна

2018-06-25 14:04:00

Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар нар хамтран Туушин зочид буудал, Соёмбо танхимд “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт зохион байгууллаа.

undefined

Уг хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогын 5.2.6-д заасан Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төсөл-ийг боловсруулах, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сард Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу хоёр улсын ЖДҮ-ийн хамтын ажиллагааг дэмжих, Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн Хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн 15 дугаар зүйлд тулгуурлан жижиг болон дунд үйлдвэрийг дэмжих, Үндэсний хөгжлийн газраас даргалж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн “Хөрөнгө оруулалт” болон ”Бизнесийн орчныг сайжруулах” дэд хороодын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд оршиж байгаа юм.

undefined

Хэлэлцүүлгээр Олон улсын байгууллагууд болон ЖАЙКА-ийн судалгааны багийнхан Компанийн засаглалын талаарх “Монгол улсын бизнесийн орчны суурь судалгааны цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн тухай” судалсан илтгэлүүд танилцууллаа.

undefined

Үндэсний хөгжлийн газраас хоёр талын ЖДҮ-ийг дэмжих, “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, багц хуулийн төслийн үзэл баримтлал” –ыг мөн “Аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн систем”-ийн талаар цаашид хийх ажлуудын талаар илтгэл танилцууллаа.

undefined

Тус хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Германы хамтын ажиллагаа /GIZ/ Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн төлөөллүүд оролцож санал бодлоо солилцож цаашдаа хамтран ажиллахаар талаар санамж бичиг зурах юм.

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.