Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2018-06-12 09:54:00

Үндэсний хөгжлийн газраас дараах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хянан үзэх болон олон улсын шилдэг туршлагад үндэслэн түүнийг сайжруулах хувилбар боловсруулах зөвлөх үйлчилгээ.

Зөвлөх үйлчилгээг хувь зөвлөх (баг байж болно) 1 сарын хугацаанд гүйцэтгэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон нийгмийн даатгалын дэвтрийн (ажилласан туршлагыг нийгмийн даатгалын дэвтрээр нотлох боломжгүй бол ХАОАТ-ын дэвтрийн) хуулбарыг нотариатаар батлуулсан хувь, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, англи хэлний түвшинг тодорхойлох нотлох баримт)-ийг ирүүлнэ. Ажлын даалгаврыг эндээс татаж авна уу.

2. Mонгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахуйц санхүүгийн тогтвортой байдлын үр ашигтай механизмын загварыг боловсруулах суурь судалгаа хийх зөвлөх үйлчилгээ.

Уг зөвлөх үйлчилгээг хамгийн багадаа 6 зөвлөхтэй хуулийн этгээд (төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээний компани эсвэл эрдэм шинжилгээний байгууллага) 5 сарын хугацаанд гүйцэтгэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (сонирхлоо илэрхийлсэн албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, татварын болон нийгмийн даатгалын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, сүүлийн 2 жилийн санхүүгийн баталгаажуулсан тайлан, ажиллах боловсон хүчний боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл)-ийг ирүүлнэ.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Ажлын даалгаврыг эндээс татаж авна уу.

3. Гадаад худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох  асуудлаар дүн шинжилгээ хийх, бодлогын санал зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээ.

Уг зөвлөх үйлчилгээг хамгийн багадаа 4 зөвлөхтэй хуулийн этгээд (төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээний компани эсвэл эрдэм шинжилгээний байгууллага) 5 сарын хугацаанд гүйцэтгэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (сонирхлоо илэрхийлсэн албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, татварын болон нийгмийн даатгалын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, сүүлийн 2 жилийн санхүүгийн баталгаажуулсан тайлан, ажиллах боловсон хүчний боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл)-ийг ирүүлнэ.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Ажлын даалгаврыг эндээс татаж авна уу.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг onon.kh@nda.gov.mn и-мэйл хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 6 дугаар сарын 21–ний өдрийн 15 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

 

 

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн Үндэстний Гудамж 5/1 
Засгийн газрын ll байр

(ХБТХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Онон, өрөөний дугаар: 201, утас: 266314)

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.