Чингэлтэй дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийн ариун цэврийн өрөөг тохижууллаа

2018-05-22 17:26:00

Үндэсний хөгжлийн газар нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөртэй хамтран нь сайн үйлсийн аяныг хэрэгжүүлдэг уламжлалтай.

Энэ удаа тус байгууллагууд Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ариун цэврийн өрөөг тохижуулан засварлах ажлыг хийлээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө, бие засах газар, угаалтуур, усанд орох өрөө байдаггүйгээс болж хүүхдүүд, насанд хүрсэн хүмүүст зориулсан ариун цэврийн өрөөг ашиглах шаардлага гардаг. Энэ нь хүүхдүүдэд тухгүй, хүндрэлтэй байдгаас гадна мөн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа юм. Тиймээс Үндэсний хөгжлийн газар болон GIZ, Олон улсын дунд сургууль (ОУДС) хамтран энэхүү сайн дурын аяныг өрнүүлжээ. Энэхүү аянд тус гурван байгууллагын ажилтнуудаас гадна ОУДС-ийн сурагчид хандив өргөлөө.

Өмнө

Одоо

Үндэсний хөгжлийн газрын Захиргаа, удирлагын хэлтсийн дарга Н.Орхон, GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн, тус хөтөлбөрийн дэд захирал О.Батболд нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийн ариун цэврийн өрөөг тохижуулснаа хүлээлгэн өглөө. Энэ үеэр тэд сайн дурын аяны хүрээнд хийсэн ажил эмнэлэгт эмчлүүлж буй бяцхан хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгч, эрүүл мэндийн шаардлага хангасан, тав тухтай, хүмүүнлэг орчинд хурдан эдгэрэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.