“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлтийн ажиллагаа боллоо

2018-05-14 14:15:00

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг Монгол Улсад 2018 оны 1-р сараас  эхлэн 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна.

Үндэсний хөгжлийн газар нь Монгол, Тайланд, Герман Улсын гурван талт хамтын ажиллагааны энэхүү төслийн үндсэн хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” болон “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болох аялал жуулчлалын салбарыг тухайлбал орон нутгийн онцлогт тохирсон, иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлж орон нутагт ажлын байр шинээр бий болгон ядуурлыг бууруулахад салбар хоорондын бодлого, стратегийг уялдуулан ажиллана. Энэхүү төслийг Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын төсөл хэрэгжүүлэх дэд нэгжээр дамжуулан төслийн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлнэ

undefined

Гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөр нь Тайланд-Герман улсуудын  санаачилсан түншлэлийн хөтөлбөр бөгөөд тус хоёр улсаас гадна дахин нэг улс сонгож хамтран хэрэгжүүлдэг юм. Тус төслийг Тайланд Улс өмнө нь өөрийн хөрш Вьетнам, Камбож, Лаос, Мьянмар, Тимор-Лесте орнуудтай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаа Монгол Улсыг сонгон хэрэгжүүлж байгаа нь тус хөтөлбөрийн хувьд эх газар байршилтай улстай хамтран хэрэгжүүлж байгаа анхны тохиолдол юм.

undefined

Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA) нь төслийн арга зүй, менежмент, чадавхи бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.

 GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр GIZ ба TICA болон Тайландын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд  төслийн өдөр тутмын үйл ажиллагааг Монгол улсад бүрэн хариуцан ажиллана.

undefined

Тус төслийн хүрээнд 1) аялал жуулчлалын байгальд ээлтэй бүтээгдэхүүн болон үнэ цэнийн сүлжээг Монгол улсын 3 аймагт бий болгох, 2) аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээг хөгжүүлэх, маркетинг хөгжүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, 3) орон нутгийн болон аймгийн засаг захиргааны аялал жуулчлалын төлөвлөлт, аялал жуучлалын чиглэлийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, 4) аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээг үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Үндэсний хөгжлийн газар

GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.