Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо хуралдлаа

2018-05-08 10:18:00

undefined

Үндэсний хөгжлийн газрын даргын 2018.05.01-ний өдрийн тушаалаар батлагдсан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль болон Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа, шимтгэлтэй холбоотой асуудлын талаар судалж, нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээнд үндэслэн тайлбар, санал гаргах, Төр, Хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий техникийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

undefined

Ажлын хэсэг нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 4 удаа, Хөдөө аж ахуйн бирж ба компаниудын тусгайлсан 2 удаагийн уулзалтуудыг  тус тус зохион байгуулаад байгаа юм. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсэг 2013 оноос хойш үүссэн Хөдөө аж ахуйн бирж ба түүний ноос ноолуур экспортлогч компаниудаас авч буй шимтгэл, ХААБ-ын хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлыг судалж зөвлөлдлөө.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.