Үндэсний зөвлөх шалгаруулах тухай зарлал

2018-04-30 11:39:00

Үндэсний хөгжлийн газар нь “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлын хүрээнд дараах 17 судалгааны ажлыг хийлгэхээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй бие даасан үндэсний зөвлөхүүдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү бодлогын судалгаа нь бодлого судлалын арга зүйн зарчмыг баримталж, бодлогын өөрчлөлт хийхэд гарч болох үр нөлөөг таамаглахын зэрэгцээ тодорхой асуудлыг шийдвэрлэх бодлогын хувилбар боловсруулах ба “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын 4-т заасан “нөхцөл байдлын дүн шинжилгээ”-г, бодлогын шинжилгээ нь журмын 5-т заасан “нөлөөллийн урьдчилсан үнэлгээ”-г хийхэд чиглэгдэнэ. Мөн бодлогын судалгаа нь тухайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, учир шалтгааныг илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого”-той уялдуулан, асуудлыг улс үндэсний (олон улсын түвшинд), бүсийн (хөрш болон, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны хүрээг хамруулан), аймаг, орон нутгийн түвшинээр харьцуулан судалж, шийдвэрлэх хувилбаруудыг тодорхойлоход оршино.

Судалгаа болгон нэг бие даасан үндэсний зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон судалгааны нэрийг бичиж мэдүүлгээ ирүүлэхийг анхаарна уу.

  1. “Эдийн засгийн загвар, онол аргазүй, орон зайн төлөвлөлтийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Эдийн засагч, эдийн засгийн загварчлал, бүс нутгийн төлөвлөлт мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх);

  2. “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн түүхэн замнал, өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ, судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, эдийн засагч, хот төлөвлөлт, газарзүйн мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  3. “Үйлдвэржилтийн хөгжил, байршлын нэгдсэн төлөвлөлтийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Үйлдвэрлэлийн инженер, хөнгөн үйлдвэрлэлийн менежмент, эдийн засагч, газар зохион байгуулалт, үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  4. “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжил, байршлын төлөвлөлтийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  5. “Хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (хот байгуулалт, газар зохион байгуулалт, хот ба бүс нутаг төлөвлөлт, архитектор мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  6. “Зам тээвэр, логистикийн хөгжил, байршлын төлөвлөлтийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Тээврийн менежмент, олон улсын тээврийн менежмент, Олон улсын тээврийн удирдлага, авто тээврийн эдийн засагч-менежер зам тээврийн салбарын мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  7. “Эрчим хүчний хөгжил, байршлын төлөвлөлтийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Дулаан, цахилгаан станцын ашиглалт, эрчим хүчний менежмент, цахилгаан системийн автоматжуулалт, эрчим хүчний хангамж, эрчим хүчний чиглэлийн мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  8. “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Харилцаа, холбоо мэдээллийн технологийн, мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ, техник хангамж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  9. “Аялал жуулчлалын хөгжил, байршлын төлөвлөлтийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Байгалийн аялал жуулчлал, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  10. “Уул уурхай, хүнд үйлдвэрийн хөгжил, байршлын төлөвлөлтийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Геологи, уул уурхайн инженер, ашигт малтмалын эрэл хайгуул мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  11. “Гадаад харилцаа, худалдаа, эдийн засгийн интеграцийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  12. “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  13. “Эрүүл мэндийн хөгжил, байршлын төлөвлөлтийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Нийгмийн эрүүл мэнд судлал, математик эрүүл мэндийн эдийн засаг, ерөнхий мэргэжлийн анагаах ухаан, их эмч, орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  14. “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын хөгжил байршлын төлөвлөлтийн судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын салбарын мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  15. “Байгалийн газарзүй, геоэкологийн орчны судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Газарзүй, байгаль орчны хяналт үнэлгээ, биологийн нөөц судлал, экологи байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчин судлал, экологи байгаль хамгаалал, геоэкологи мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  16. “Хууль, эрх зүйн орчны судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Хуульч, эрх зүйч, олон улсын эрх зүйч мэргэжилтэй магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

  17. “Орон нутгийн хөгжлийн бодлогын судалгаа” Зөвлөхөд тавигдах шаардлага: (Эдийн засагч, эрх зүйч,  газарзүй, газар зохион байгуулагч мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; Судалгаа шинжилгээний ажлын болон бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ажлын 5-аас дээш жилийн туршлагатай байх; Тухайн сэдвийн хүрээнд гадаад улс, олон улсын байгууллагын туршлагыг судлах зохих шатны хэлний мэдлэгтэй байх.)

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, cv, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын жагсаалт, боловсролын гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулсан хувь, нийгмийн даатгалын дэвтрийн бүрэн хуулбар, хэлний түвшинг илтгэх баримт бичгийн хуулбар) ирүүлнэ.

Сонирхсон этгээд  мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 12 цаг 00 минут дотор ирүүлнэ үү.

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, Үндэсний хөгжлийн газрын 203 тоот CХБЗХ-ийн мэргэжилтэн Д.Мөнхсайхан, утас: 51-261540





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.