Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2018-04-11 11:54:00

Үндэсний хөгжлийн газар нь Өмнөговь аймгийн төвийг Нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтыг гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь концессын гэрээгээр хэрэгжих авто замын төслийн барилгын ажилд тавих технологийн хяналтыг олон улсын жишгээр гүйцэтгэх, барилгын ажилд тавих техник технологийн хяналтыг сайжруулах, авто замын барилгын ажлын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  1. Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;

  2. Аж ахуй нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

  3. Байгууллагын танилцуулга;

  4. Хуулийн 14.1-д заасан нөхцлүүд үүсээгүй тухай Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;

  5. Татварын болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт;

  6. Сүүлийн 3 жил /2015-2017/-ийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан;

  7. Сүүлийн 3 жилийн дунджаар 200 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн талаарх танилцуулга,

  8. Ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн тухай өмнөх үйлчлүүлэгчийн нэгээс доошгүй тодорхойлолт (ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тусгасан байх);

  9. Хяналтын багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, дипломын хавсралт, гэрчилгээ, хяналтын инженерийн итгэмжлэл болон хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, сүүлийн 2 болон түүнээс дээш хугацаанд тус байгууллагад ажиллан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг нотлох баримт бичиг (НД-ын цахим машинаас авсан дэлгэрэнгүй тодорхойлолт, гадаадын иргэн бол Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, гадаад улсын диплом, дипломын хавсралт, гэрчилгээтэй бол албан ёсны баталгаат орчуулга);

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг болон http://nda.gov.mn/ вэб хуудаснаас 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн үндэстний гудамж 5/1 
Засгийн газрын II байр

(Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Н.Дашдэмбэрэл,

өрөөний дугаар: 207, утас: 264174)





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.