Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2018-04-11 10:42:00

1.Үндэсний хөгжлийн газар нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хянан үзэх болон олон улсын шилдэг туршлагад үндэслэн түүнийг сайжруулах хувилбар боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.Энэхүү зөвлөх үйлчилгээ нь олон улсын шилдэг туршлагын харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсвэл хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон улсын зөвлөхтэй хамтран эцэслэн боловсруулахад чиглэнэ.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ:

  1. Хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлагыг нарийвчлан тодорхойлж, өмнө боловсрогдсон төслийн хувилбаруудыг судлах

  2. Хөгжлийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, төлөвлөлтийн механизмыг нарийвчлан тодорхойлох, байгууллагын болон хариуцлагын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх үүднээс нарийвчилсан шинжилгээ, чиг үүрэг, эрх зүйн үнэлгээ хийх

  3. Бүс нутгийн болон олон улсын шилдэг туршлагатай харьцуулсан шинжилгээ хийх

  4. Хуулийн төслийн хувилбар, хуулийн үзэл баримтлал болон бусад шаардагдах баримт бичгийн бүрдлийг олон улсын зөвлөхтэй хамт боловсруулах

  5. Хуулийн төслийг холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж, санал зөвлөмжийг тусган эцэслэх

Зөвлөх үйлчилгээг хувь зөвлөх (баг байж болно) 1 сарын хугацаанд гүйцэтгэнэ.

3.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон нийгмийн даатгалын дэвтэрийн (ажилласан туршлагыг нийгмийн даатгалын дэвтрээр нотлох боломжгүй бол ХАОАТ-ын дэвтрийн) хуулбарыг нотариатаар батлуулсан хувь, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, англи хэлний түвшинг тодорхойлох нотлох баримт) ирүүлнэ.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг эндээс авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 4 дүгээр сарын 20–ны өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн Үндэстний Гудамж 5/1 
Засгийн газрын ll байр

(ХБТХ-ийн мэргэжилтэн Х.Онон, өрөөний дугаар: 201, утас: 266314)

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.