"Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаанд үнэлгээ хийх, бодлогын тэргүүлэх чиглэл тодорхойлох аргачлал" болон "бодлогын зорилтуудын зорилтот түвшинг тодорхойлох аргачлал"-ын танилцуулга

2018-03-27 15:29:00

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРААС БОЛОВСРУУЛСАН “ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДИЙН ХООРОНДЫН УЯЛДААНД ҮНЭЛГЭЭ ХИЙХ, БОДЛОГЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ” БОЛОН “БОДЛОГЫН ЗОРИЛТУУДЫН ЗОРИЛТОТ ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ”-ЫН ТАНИЛЦУУЛГА

УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр  тогтоолыг 2 дахь заалтаар Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас баталсан үндэсний хэмжээний болон салбарын, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал (МУТХҮБ-2030)-д нийцсэн эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэн боловсруулахыг Засгийн газарт даалгасан.

Үндэсний хөгжлийн газрын нэгтгэсэн мэдээллээр үндэсний хэмжээнд УИХ, Засгийн газраас баталсан, үнэлгээ хийх шаардлагатай нийт 162 хөгжлийн бодлогын баримт бичиг байна. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг МУТХҮБ-2030 нийцсэн эсэхэд үнэлгээ хийх ажлыг нэгдсэн аргачлалаар хангах зорилгоор Үндэсний хөгжлийн газраас “Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаанд үнэлгээ хийх, бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох аргачлал”-ыг боловсруулаад байна. 

Мөн түүнчлэн, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтүүдийг эцэслэн боловсруулах, тэдгээрийн зорилтот түвшинг үндэсний хэмжээнд тодорхойлох, цаашид шинээр боловсруулах бодлогын баримт бичгүүдийн зорилтот түвшинг тодорхойлоход хөгжлийн бодлого төлөвлөгчдөд нийтлэг зааварчилгаа өгөх зорилгоор тус газраас “Бодлогын зорилтуудын зорилтот түвшинг тодорхойлох аргачлал”-ыг боловсруулаад байна.

Бодлого төлөвлөгчид эдгээр хоёр аргачлалыг ашиглах, хэрэгжүүлдэг байх эрх зүйн үндэслэлийг баталгаажуулахын тулд аргачлалыг Засгийн газрын тогтоолоор батлуулахаар төлөвлөөд байна. Аргачлал батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, холбогдох танилцуулга, хавсралтуудтай доорх холбоосоор танилцана уу. Мөн энэхүү төсөлд санал өгөх бол onon.kh@nda.gov.mn хаягаар хандана уу.

  1. Тогтоолын төсөл

  2. Тогтоолын төслийн танилцуулга

  3. Тогтоолын төсөл – Хавсралт 1

  4. Тогтоолын төсөл – Хавсралт 2





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.