Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулагдлаа

2018-01-08 16:56:00

Хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах явцад Төрийн болон хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог ижил түвшинд хангах, аливаа байдлаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын дуу хоолойг нээлттэйгээр сонсож, хүлээн авч, бодлого, үйл ажиллагаандаа тусгах зорилготой, байнгын үйл ажиллагаатай Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо-г Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 320 дугаар тушаалаар байгуулсан юм.

Тус Зөвлөлдөх хорооны даргаар төрийг төлөөлөн Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, дэд даргаар хувийн хэвшлийг төлөөлөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга тус тус ажиллана. Хорооны гишүүдэд холбогдох яам, агентлаг болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын удирдлагууд багтсан болно.

Зөвлөлдөх хорооны анхдугаар хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хуралдааныг ҮХГ-ын дарга Б.Баярсайхан удирдаж, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнбат төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм, олон улсын туршлагын талаар илтгэл тавилаа.

Түүнчлэн анхдугаар хуралдаанаар Зөвлөлдөх хорооны ажиллах журам болон 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүдийн саналыг авч батлахаар шийдвэрлэлээ. 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.