Үндэсний Хөгжлийн Газар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хороотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

2017-10-02 11:44:00

“Монгол-Хятадын Экспо” 2 дахь удаагийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үндэсний хөгжил шинэчлэлийн хороотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

undefined

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь талуудын хооронд урт хугацааны найрсаг харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өрнүүлэх, хөгжлийн томоохон төслийн хэрэгжилтийг түргэтгэх, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бий болгоход оршино.

Тус санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эхлүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр туршлага солилцох, бүсчилсэн хөгжлийн онол, практикийн бага хурлыг 2018 оны 5 дугаар сард МУ-д зохион байгуулах, жил бүр бизнес форумыг ээлжлэн зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ.

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.