Япон улсаас нүүрс-химийн салбарын томоохон төлөөлөл, мэргэжилтнүүд Монгол Улсад айлчиллаа

2017-06-08 11:18:00

Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр” (2017-2021 он) - ийн 3 дугаар бүлэгт заасан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны 8 дугаар заалтын хүрээнд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, IHI, JCOAL компани, Марубени болон Чиёда корпорацийн төлөөлөгчдийн 2017 оны 6 дугаар сарын 5-8-ний өдрийн хооронд Монгол Улсад хийсэн айлчлалыг Үндэсний хөгжлийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс Монгол ХХК-ний оролцоотойгоор зохион байгуулав.

Тус айлчлалын зорилго нь Японы төлөөлөгч нар  нүүрс-химийн салбарт нүүрсийг байгаль орчинд халгүй технологиор үр дүнтэй ашиглах, боловсруулах хүрээнд Япон улсын нүүрсний цэвэр технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцох, мэдлэгээ хуваалцахад чиглэгдлээ.

undefined

Айлчлалын хүрээнд Японы төлөөлөгч нар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Ц.Дашдорж, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Багануурын нүүрсний уурхайн удирдлагатай уулзсан бөгөөд, мөн нүүрс-химийн салбарт ажиллаж буй Монгол Улсын яам, агентлагийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаачидтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Японы нүүрс хийжүүлэх технологийг Монгол Улсад нэвтрүүлэн, хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэн, санал солилцлоо. Уг уулзалтын үеэр цэвэр нүүрсийг Монголд хөгжүүлэх асуудлаар талууд цаашид хамтарч ажиллах боломжтой талаар мэдэгдсэн юм.

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.