Ногоон эдийн засаг, тогтвортой үйлдвэрлэл ба худалдаа сэдэвт сургалт боллоо

2017-05-30 16:16:00

Үндэсний хөгжлийн газар, БОАЖЯ, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран “Ногоон эдийн засаг, тогтвортой үйлдвэрлэл ба худалдаа” сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтаар Дэлхийн тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогыг олон улсын худалдаатай уялдуулах, ногоон худалдаа, байгал орчны бүтээгдэхүүн, үйлчилгээ, стандарт, шошго, гэрчилгээ зэргийн талаар мэдлэг олгох, Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой ногоон үйлдвэрлэл, үнэ цэнийн гинжин хэлхээ, олон улсын худалдааны боломжийн талаар хэлэлцэх, тогтвортой хөгжилд хүрэх гүүр болсон ногоон өсөлт, ногоон үйлдвэрлэл, ногоон худалдааг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцох, мэдлэгээ хуваалцах, олон улсын туршлагаас суралцахад чиглэгдлээ.

Сургалтыг НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл-Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчин ба худалдааны салбарын мэргэжилтэн Инг Жанг, Байгаль орчны доройтол, ядуурлыг бууруулах санаачлагын ахлах мэргэжилтэн Л.Нармандах, Олон улсын худалдааны төвийн мэргэжилтэн Регина Таймасова, зөвлөх Д-р.Неерамун нар удирдан зохион байгууллаа. Сургалтанд Төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн холбоод, Хувийн хэвшлийн байгууллага, Монгол Улсын тэргүүлэх компаниуд, Шинжлэх ухааны хүрээлэн, Их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөгчид оролцлоо.

undefined

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.