"Монгол улсын тогтвортой байдлын хэтийн төлөв болон түүнд хүрэх арга замыг боловсруулах арга зүй"сэдэвт сургалт амжилттай болж өнгөрлөө

2017-05-04 17:36:00

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2030, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний хөгжлийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн Эдийн засаг-Нийгмийн комисстой хамтран салбар хоорондын бодлогын уялдааг хангах, холбогдох төрийн байгууллагуудын чадавхыг сайжруулахад чиглэсэн сургалтыг зохион байгууллаа.

Салбарын бодлого төлөвлөгч нарыг хамруулсан 2 өдрийн сургалтын хүрээнд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтуудын хоорондын хамаарал, тэдгээрийг хэрэгжүүлэх оновчтой арга замыг тодорхойлох арга зүй, аргачлалыг судалсан ба цаашид энэ чиглэлээр НҮБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн Эдийн засаг-Нийгмийн комисстой хамтран тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ.

undefined

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.