Оюу толгойн ханган нийлүүлэгчдийн форум, үзэсгэлэнд оролцлоо

2017-02-01 13:29:00

2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Оюу толгой ХК-наас уурхайн ашиглалтын туршид хэрэглэх бараа, үйлчилгээний дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох тал дээр тавьж байгаа зорилт, хэрэгжүүлэх арга зам болон боломжуудыг танилцуулах зорилгоор Оюу толгойн ханган нийлүүлэгчдийн форум, үзэсгэлэнг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр тус компанитай хамтран ажиллаж болох боломжууд болон гэрээлэгчдэд тавигдах үндсэн шаардлагууд дэлгэрэнгүй танилцуулав.

Тус форумд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан үг хэлж, тус газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд Үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашид төрөөс баримтлах бодлогын талаар илтгэл тавив. Үзэсгэлэнгийн үеэр 500 гаруй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчдэд хөрөнгө оруулалтын орчин, өнөөгийн байдал, Монгол Улсад хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зөвлөлгөө сурталчилгаа явууллаа. 

undefined

undefined

undefined

undefined

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.