Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт болно

2016-12-01 13:01:00

Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг маргааш Туушин зочид буудалд 09.40-18.00 цагт болно. Уулзалтыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлж нээж эхлүүлэх бөгөөд  Сангийн сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Б.Транкман, ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарын албаны хүмүүс илтгэл тавьж оролцоно.

Энэхүү уулзалт нь үндэсний хэмжээний томоохон зөвлөгөөн бөгөөд гол зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, шинээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, салбарын зорилтыг танилцуулах, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааны стратеги, дэмжлэг төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулах цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож илтгэл тавина.

Мөн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, макро эдийн засгийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай болон бүс нутаг, дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар танилцуулна.

Засгийн газрын болон Хөгжлийн түншүүд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлт, хувийн хэвшлийг дэмжих боломж ба тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэнэ. Хэлэлцүүлэг нь салбаруудын зорилт, зорилгод хүрэхэд хэрхэн, ямар чиглэлээр сэдэв нь хөгжлийн түншүүд хувийн хэвшлийг дэмжих үйл ажиллагааны талаар болон бизнесийн орчинд тулгарч буй асуудлын талаар ярилцах ажээ. 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.