"Салбарын хөгжлийн бодлого төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт” болно

2016-11-24 17:00:00

Үндэсний хөгжлийн газар, Олон Улсын Санхүүгийн корпорацтай хамтран “Салбарын хөгжлийн бодлого төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт”-ыг бүх яамдын хөгжлийн бодлого төлөвлөгч нарын уулзалтыг маргааш, нөгөөдөр гээд хоёр өдөр зохион байгуулах гэж байна.

Тус уулзалт нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах, хөгжлийн бодлого төлөвлөгч нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм.

Зөвлөлдөх уулзалтаар “Үндэсний хөгжлийн газрын чиг үүрэг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт”, “Монгол Улсын Хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын суурь судалгаа” гэсэн сэдвээр илтгэл тавьж дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрэх юм.Мөн бүх яамдын хөгжлийн бодлого төлөвлөгч нар “Ирэх 4 жил хэрэгжүүлэх төлөвлөж буй бодлого, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах томоохон төслүүдийн талаар танилцуулж, харилцан санал солилцоно.

Тус арга хэмжээнд Төрийн байгуулалтын байнгийн хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Б.Транкман, Олон Улсын Санхүүгийн корпорацийн зөвлөх хатагтай Жюли Бэйкин, Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Масаюки Ишида болон бусад албаны дарга нар оролцоно. 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.